Манай компани нь анх 2000 онд “Орчин үеийн халаалт, агаар сэлгэлт, кондиционерын систем” гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар  байгуулагдсан бөгөөд, бид байгуулагдсан цагаасаа салбартаа анхдагч байж үйл ажиллагаандаа орчин үеийн шинэлэг дэвшилтэд техник технологийг нэвтрүүлж ажилласнаар хөгжин дэвшиж буй эх орныхоо их бүтээн байгуулалтад, барилгын салбарын хөгжил дэвшилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Энэ хугацаанд манай байгууллага нь техник технологи, үйлдвэрлэл үйлчилгээгээ улам бүр өргөтгөн шинэчилж, улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй барилгын халаалт, агааржуулалтын томоохон төслүүд дээр амжилттай ажиллаж харилцагч хэрэглэгчдийнхээ итгэлийг даан Монгол улсын өнөөгийн барилгын салбарт өөрийн гэсэн тодорхой байр суурьтай болсон.

Цаашид  хэрэглэгч, харилцагч  та  бүхнийхээ хүсэлт шаардлагад нийцүүлсэн, чанартай үйлдвэрлэл, үйлчилгээг  үзүүлж  хамтран ажиллахад бид бэлэн байна.